Монголын баг Азийн АШТ-д багаараа аман хүзүүдлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотноо амжилттай болж өндөрлөлөө. ОУЖБХ энэ удаагийн тэмцээнд Ази тивээс гадна Номхон далайн бүсийг хамруулж, Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсаар хүрээгээ тэлсэн нь “Фужайрах 2019”-ийн гол онцлог байсан юм. 40 орны эрэгтэй 174, эмэгтэй 99, нийт 273 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улс эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчнаа сойж, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдлээ. Дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн Японы баг тэргүүлж, хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл авсан БНСУ гуравдугаарт оров.

Өчигдөр хүн жингийн барилдаанууд болсон бөгөөд -100 кг-ын жинд барилдсан МУГТ Л.Отгонбаатар бүх өрсөлдөгчөө цэвэр саван Ази тивийн аварга цолыг анх удаагаа хүртсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Савна гэхээр их л зэрлэг барилдаан хийсэн болж таараад байна даа. Саваад байхдаа ч чахав. Учиртай л бичих хэрэгтэй. Хөөрүү сагсуу байх шиг дэмий балай юм байхгүй.

    3 0 Хариу бичих
    • Савах , Сэвэх ... Энэ бол тулааны спорт. Хөөрч баярлаж байгаагаа бичиж болохгүй юу. Юу нь балай сагсуу байдын. Угаасаа жудод ингэж яриж бичдэг.

      1 0
  2. ялалт бол мэдээж чухал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хөөрцөглөх юм байхгүй л дээ. олимпод очоод л мулт сураггүй л болдог биз дээ? эзэгнэлээ мэлээ гэж нэг юм үзээгүй хүний нүдээр харж бичих ч хэрэггүй. зүгээр л даруй байж сурах хэрэгтэй байна даа

    3 0 Хариу бичих
    • za yah gesiin be chadaj bgaa bolood l turuulj bgaa shdee hud sda ve

      0 0
    • za yah gesiin be chadaj bgaa bolood l turuulj bgaa shdee hud sda ve

      0 0
  3. 3 азийн аваргатай болсоон. Нөгөө талаар харвал, Азийн аваргын тэмцээн өрсөлдөөн муутай болдог юм байна. Ердөө ганц ялаад л медалийн төлөө үзэлцэх эрх авна гэдэг бол тэмцээн мөн үү? Тэгээд дандаа л фүжи, гуам ч гэх шиг бараг жүдогийн татами дээр анх удаа гарч байгаа болов уу гэмээр дэндүү зөөлөн хоолууд их байдаг юм байна. Манай Отгонбаатар алтын төлөөх тоглолт хүртлээ үнэн өрөвдмөөр гаруудыг нугасласан. Алтын төлөө нэг Солонгостой үзэх нь дээ гэсэн чинь тэр нь чааваас хэр тааруу юм ирсэн байна лээ. Японоос мундагууд нь байхгүй. За, Солонгосоос ч гэсэн дээ Ан Чангримаас өөр мундаг хүн ирсэнгүй. Манайх хичээсэн бол 3 биш 6 алт ч авчмаар амархан тэмцээн байлаа.

    4 0 Хариу бичих
    • Япон, Солонгос шилдгүүдээ ирүүлсэн үү, үгүй юү, хамаагүй. Хэдэн жилийн дараа энэ мартагдана. Харин азийн аврага гэсэн цол байж л байна.

      0 0
    • Өөрөө оронд нь барилдаад үзээч хамаг ясаа тараалгах байж лаларын хогийн юм битий ярьж бай зочин гуай

      0 0
  4. Ямар их бахархаж байнаа. Сайхан залуу, мундаг бөх.

    0 0 Хариу бичих
  5. ХҮН СЭТГЭЛ ХӨДӨЛЖ БАЯРЛААД БИЧСЭН ҮГ ЭЭР БИТГИЙ ҮГ ХИЙЖ ХЭРҮҮЛ БОСГО ХЭРҮҮЛЧ ӨӨНТӨГЧ ЧАВГАНЦАА

    0 0 Хариу бичих
  6. Отронбаатар ч яахав ясны л бөх юм байналээ

    0 0 Хариу бичих
  7. мундаг байна амжилт амжилт

    0 0 Хариу бичих
  8. "цэвэр саван" гэдэг үгэндээ анхаараарай сэтгүүл зүйд

    1 0 Хариу бичих
    • Юу гэж анхаарах хэрэгтэй гэж. Савангаар гараа угаасан хүн чинь цэвэрхэн байхгүй яадаг юм.

      2 0