Коломбогийн автобусны буудлуудаас 87 бөмбөг тэслэгч илрүүлжээ

Шри Ланка улсад өчигдөр цуврал дэлбэрэлт болж, 290 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан билээ. Тэгвэл тус улсын цагдаагийн газаас нийслэл Коломбо хотын автобусны буудлуудад шалгалт хийж, төв буудлаас 87 бөмбөг тэслэгч олж илрүүлсэн гэж өнөөдөр мэдээллээ.

Хэрвээ дээрх бөмбөгүүд тэсэрсэн бол хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэх байсан гэдэг нь илэрсэн бөмбөг тэслэгчийн тооноос харагдаж байгаа юм.  

 Мөн халдлагын ард байгаа этгээдүүдийг тогтоосон гэж Эрүүл мэндийн сайд Раджитха Сенаратне мэдээлсэн. Түүний хэлснээр дотоодын зэвсэгт бүлэглэл “National Thoof Gammath” уг халдлагыг үйлдсэн юм байна. Гэхдээ тэдний ард гаднын бүлэглэл байж болохыг тэрээр үгүйсгээгүй аж. 

Хэдхэн минутын өмнө Коломбо хотын нэгэн сүмийн ойролцоо фургон машинд байсан бөмбөг дэлбэрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Уг мэдээнд өгүүлснээр, саперчид бөмбөгийг аюулгүй болгохыг оролдож байх үед тэсрэлт болжээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гарчиг дээрээ анхаар. Гарчгийг нь уншаад хөлбөмбөгийн бөмбөг л толгойд орж ирлээ шүү дээ.

    0 0 Хариу бичих