Бельги тогооч төмс шарах дэлхийн дээд амжилт тогтоов

Бельгийн тогооч  Люк Дризен фрит хачир буюу “франц төмс” шаралтаар дэлхийн дээд амжилт тогтоожээ.Фламандын Малле хотын "Фритри" гэдэг нүүдлийн зоогийн газрын эзэн таван өдөр, зургаан цаг, 15 минутын турш төмс шаржээ. Дээд амжилт тогтооход нь  хоёр эмч тусалж, зургаан цаг ажиллаад нэг цаг завсарлан амрахыг зөвшөөрсөн байна.

XVI зуунд Бельгийн хойд бүсийн Фландрид  анх ширээнд тавигдсан энэ зоогийг дэлхийн нэгдүгээр дайны үеэр амссан британи цэргийнхэн “франц төмс” гэж нэрлэсэн хэмээн бельгичүүд үздэг.

Бельгийн зоогийн газруудын холбооныхон хэлснээр “фритийн” сонгодог жороор төмсний урт нь 10 см байх ёстой бөгөөд төмсийг буцалсан тосонд “хоёр удаа шумбуулдаг” ажээ. Эхний удаад нь төмснийхөө дотор талыг болгоход, дараа нь гаднах хальсийг нь бий болгохоор шардаг ажээ.

Сонирхолтой нь нэг кг цэвэрлэсэн төмснөөр 540 гр фрит бэлтгэдэг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)