Нүүрс олборлолт 505.4 тэрбум төгрөгөөр өслөө

Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 3.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 572.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Уг өсөлтөд  уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 498.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Тодруулбал, нүүрс олборлолт 505.4 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 17.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Тэгвэл дээрх бүтээгдэхүүний экспортын талаарх мэдээллийг хүргэе. Энэ хугацаанд нийт экспорт 3.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс  289.3 сая ам.доллараар өссөн байна. Ингэхэд чулуун нүүрсний экспорт 132.3 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 71.6 сая ам.доллараар өссөн нөлөөлсөн аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Борлуулсан нүүрсний орлогыг төгрөгөөр илэрхийлнэ.Харин нүүрс олорлолтыг биетээр буюу тонноор мэдээлэх хэрэгтэй яагаад гэвэл олборлосны дараа борлуулахад дүнг төгрөгөөр илэрхийлнэ.

    0 0 Хариу бичих