Шри Ланкад өчигдөр болсон цуврал дэлбэрэлтүүдэд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо 290-д хүрчээ. Шархдагсдын тоо мөн өсөж 500 гаруй болсон байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тус улсад найман удаагийн дэлбэрэлт болсон юм. Алан хядагчид халдлагын байгаараа гадаадын иргэд олноор зорчдог “Шангри ла”, “Cinnamon Grand”, “Kingsbury” зэрэг таван одтой зочид буудлыг сонгосон байсан бөгөөд багаар бодоход гадаадын 35 иргэн амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна.
Цагдаа нар дээрх халдлагыг үйлдсэн байж болзошгүй 13 этгээдийг баривчлаад байгаа бөгөөд одоогоор нэг ч бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.