С.Амарсайхан: Хятадуудад 50 га газар олгосон гэдэг бол гүтгэлэг

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийхээр төлөвлөөд байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргын ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. 

Өнөөдөр нийслэл замбараагүй, зах хязгааргүй байгаа нь үнэн. Тиймээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажиллахаар болсон. Маш олон ажил хийх шаардлага байдаг боловч зохион байгуулалт байхгүйгээс ажил эзэнгүйдэн хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд нь ямар ч үр дүнгүй болж байна. Дээр нь ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ асуудлыг цэгцэнд нь оруулж эхэлсэн. 

Дотоод зохион байгуулалттайгаар дамжуулан мэдээлэл түгээхэд буруу талаас нь харагдуулах, буруу мэдээлэл өгөх явдал их гарах боллоо.  Жишээ нь, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байгаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх шаардлагатай байна. 

Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж байгаа асуудал бол Хятадын компанид С.Амарсайхан 50 га газар олгосон гэсэн гүтгэлэг. Засгийн газрын тэргүүний захирамж гарч судалгаа тооцоо нь 2012 онд гарсан. Үүний дагуу Тяньжин хотын захиргаатай хамтран хүнсний ногоо тарих, хүлэмж барих ажлыг судлах шаардлагатай байна гэсэн бичиг ирүүлсэн. 

Дараа нь миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хамтын ажиллагааг судлах Нийслэлийн өмчит менежментийн компанийн нэрийг явуулсан. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэсэн. Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр оруулж ирсэн юм. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан байгаа. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай холбоотой олон асуудал байгаа юм билээ. Энд ямар нэгэн газар олголт явагдаагүй, тийм шийдвэр гараагүй. Харин дотоодын хүлэмж эрхлэгчдийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрсэдсэн. Ар гэрт нь нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс үлдэж байгаа. Яг тэр осол болсон газар өмнө нь найман тэрбум төгрөгөөр засвар хийсэн.Засвар чанаргүй хийснээ нуухын тулд дээрх гүтгэлгийг тарааж байна. 

Нийслэлд шүд, эрүү нүүрний төв гэж бий. Төвийн зориулалтаар 1000 м2 байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан асуудал бий. Би энэ ажлыг өмнө нь буцааж байсан ч сая нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдаж авсан юм билээ. Төлбөрийнх нь 70 хувь орсон байгаа. Үлдсэн төлбөрийг би өгөхгүй гэж бодож байгаа. Учир нь уг барилга гаднаа зогсоолгүй, шаардлага хангахгүй. Энэ мэт үйлдэл гаргасан хүмүүс булхайгаа нуух гэж элдэв гүтгэлэг тарааж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. 1000m2 bairiig 1 terbum tug bhad bolnoo. 1.8 bol buurch tansag hiij bnaa. 4,8 bol denduu shu

    0 0 Хариу бичих
  2. Энэ хэдэн улс төрд гарсан буг чөтгөрүүд Самуурсан тэнэг ард түмнээр сайхан тоглож байна даа...

    0 0 Хариу бичих
  3. Ажил хийх гэхээр хачин худал үнэн мэдээлэл дамжуулдагаа НИХТ-чид болимоор юм Мѳнх чулууны үгэнд итгээд боож үхэх шахлаа. Тийм худал мэдээлэл хийсэн бол а/х авах л хэрэгтэй. Ганаа дарга ямар хувцас ѳмсчихѳѳ бэ. Энэ хүн харин шударга шүү Ойрхон ажиллаж байсны хувьд мэднэ Харин ч эрч хүчтэй ажиллаж байхад нь МАНАН бүлэглэлийн зарим гишүүд дардаг байсан шүү. Ганаа дарга одоо л ажиллах боломж чинь

    1 0 Хариу бичих
  4. Тэр төрсөн ахын чинь туул голын урсацын гольдролыг өөрчилсөнг яагаад ярихгүй байна? бут сөөг бургасыг газартаын нь тэгшил арчиж хаяснаа яагаад ярихгүй байна? төрсөн ах чинь мөн биз?

    0 0 Хариу бичих
  5. ter muuxai barilga 4.8 terbuma aa arai dendnee 32 n toirgiin tend ger xoroololiin zam duguu shoroon deer bgaa tsenxer mon biz de 1terbum xurvel ix yum

    0 0 Хариу бичих
  6. Ene asuudliig anhaaraldaa avch oiriin bolon hetiin tuluvluguutei ahillah heregteig harujlj bna

    0 0 Хариу бичих
  7. Amarsaixansainzuubnshudragaajilajchadnaaenzaluu

    0 0 Хариу бичих
  8. Энэ Амарсайханы хэлж хийж байгаа бүхэн өөрийгөө өмөөрсөн,бусдийг дээрэлхсэн,доромжилсан,дээрэнгүй зан авиртай ийм хүн яаж энэ хотыг удирлах билээ ХҮРЭЛСҮХИЙН МЭЛМИЙ МУУДЖЭЭ

    0 0 Хариу бичих
  9. Нууж бгаад өгчих бий

    0 0 Хариу бичих
  10. Гантөмөр гэж авилгач нөхөр ГЕНЕРАЛ болчихоо юу? Монгол улс энэ нэг болсон болоогүй мөрдөс, форм, цол тэмдэгээ цэгцэлмээр юм аа

    0 0 Хариу бичих