Цагдаагийн үнэмлэх, тэмдгийг хуурамчаар үйлдэн ашигладаг бүлэг этгээдийг илрүүллээ

Цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэн ашиглаж байсан этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2005 оноос эхлэн цагдаагийн хуурамч бичиг баримт ашиглан иргэдийг хууран мэхэлж байсан А нарын этгээдийг саатуулан шалгаж байна. Тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд эдгээр этгээдүүд нь шөнийн цагаар цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, үнэмлэх, энгэрийн тэмдэгтэй явж иргэдийг хууран мэхэлдэг байжээ.

Иргэн танд цагдаагийн алба хаагч цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)