В.Зеленский Украйны Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болжээ

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь ээлжийн санал хураалт өчигдөр буюу 21-нд өндөрлөжээ. Урьдчилсан байдлаар тус улсын алдарт жүжигчин Владимир Зеленский саналын тоогоор тэргүүлж байна. В.Зеленский ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ямар ч эргэлзээгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт орон нутгийн цагаар 21-ний 8:00-20:00 цагийн хооронд болжээ. Украйны агентлагийн мэдээлснээр, иргэдийн санал өгсөн дүнгээс үзвэл В.Зеленский 73.2 хувийн санал авч, өөр нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Петр Порошенко нар 25.3 хувийн санал авсан байна.

Украйны сонгуулийн хуулийн дагуу, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь ээлжийн сонгуульд олонхын санал авсан нь ялалт байгуулдаг. Шинэ ерөнхийлөгч 6-р сарын 3-наас өмнө тангараг өргөн албан тушаалаа авдаг бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь 5 жил юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)