
Манай оношилгооны төв анх 2008 онд элэгний төв лаборатори нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2010 оноос оношилгоо, эмчилгээний төв болон өргөжсөн. Магадлан итгэмжлэгдсэн “ Интерферон Альфа” элэгний эмнэлэг, “Белладонна”эм ханган нийлүүлэх төв, эмийн сан, “Супернова” бүтэн биеийн оношилгооны төвийг нээн ажиллуулснаар эмнэлгийн төвлөрсөн тусламж үйлчилгээг цогц байдлаар иргэддээ хүргэж байна. Монголын элэгний оношилгоо, эмчилгээний стандарт сүүлийн үеийн шилдэг техник, технологийг тасралтгүй нэвтрүүлсэн АНХДАГЧ гэдгээрээ бид зүй ёсоор бахархдаг билээ.
Манай үйлчилгээний давуу тал нь:
Манай улсад элэгний өвчлөл нь нас баралтын шалтгаануудын хоёрт, элэгний хорт хавдраар өвчлөлтийн дэлхийн хөгжингүй орнуудын тоогоор дэлхийн дунджаас 6 дахин их, иргэдийн 70-80% нь ходоодны хеликобактерийн халдвартай байгаа нь эмч, эрүүл мэндийн байгууллагуудын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, дээрхи өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах зорилгоор албан байгууллага, хамт олонд “Элэгний В,С вирус, түүний хор хөнөөл, халдвараас сэргийлэх”, “Ходоодны хеликобактери” сэдвээр лекц яриаг үнэ төлбөргүй хийдэг.
Монголын Анагаах Ухааны салбарт дэлхийн хөгжингүй орнуудын дээрхи шинэ техник,технологиудыг нэвтрүүлснээр ард түмэндээ элэгний эмгэг, хавдрын өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлж, өндөр зардлаар гадаадын орнуудыг зорьж, оношилгоо эмчилгээнд хугацаа алдах,олон төрлийн зардал гаргахгүйгээр дэлхийн түвшний үйлчилгээ авах боломжийг олгож ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд:
Бид 2017 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Зүүн хүрээ хотхон, Долоон буудал сорьц авах цэгүүд нээж үйлчилгээгээ ард иргэддээ улам ойртуулж, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байна.
Хүн ардын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник, технологийг байнга нэвтрүүлж,цар хүрээгээ өргөтгөн орчин үеийн лабораторийн жишгийг тогтоохын төлөө ажиллаж байна. Үүний баталгаа болгож MNS ISO 15189:2015 Эрүүл мэндийн лабораторийн чанар чадавхид тавих шаардлага стандартыг хангахаар ажиллаж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил бүр шинэ техник, технологийг нэвтрүүлж ирсэн. Тухайлбал:
Оюутан залуус ямар ч шинжилгээнд хамрагдахгүй байгаа нь их анхаарал татсан асуудал болж байна. Тиймээс улс орны ирээдүй болсон залуучууд маань элэгний вирусын маркерийн шинжилгээ өгөх, бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ эрдэс болон С аминдэмийн шинжилгээнд хамруулж, эрдэс, аминдэмийн өөрчлөлттэй эсвэл дутмаг гарсан тохиолдолд тунг нөхөх эмчилгээнд цаг алдалгүй орох шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна иргэд жилдээ 1 удаа бүтэн биеийн урьдчилан сэргийлэх цогц үзлэг, шинжилгээнд хамрагдаж, өөрчлөлттэй гарсан тохиолдолд онош тодруулах шинжилгээ өгч эмчилгээнд цаг алдалгүй хамрагдахыг Хаппи Веритас оношилгоо, эмчилгээний төвөөс зөвлөж байна.
Манай хаяг:
