"Үндэстний тойм" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Долоо хоног  тутмын  “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн уншигчдын гар дээр очлоо. “Үндэстний тойм” энэ удаагийн дугаартаа боловсролын салбарыг онцолсон байна. Сүүлийн гурван жил хүрэхгүй хугацааны дотор дөрвөн сайдын нүүр үзээд байгаа энэ салбарын богино настай бодлого, хөтөлбөр, урт настай бэрхшээлүүдийн талаар “Боловсролын бойдоо” нийтлэлд хөнджээ.  Түүнчлэн  Монгол Улсын төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаатай сэтгүүлч С.Батзаяа монгол хэл, бичиг, соёл, зөв монгол хүүхэд, монгол дархлааны талаар хөөрөлдсөнийг уншаарай.

Монголын төр ажил хийсэн хүнийг биш ажилгүй гар газар, хөл хөсөр суугаа хүнийг асарч тэтгэдэг болсны хор уршиг, эмгэнэлийн тухай нийтлэлч Я.Баяраа “Ганц юмны мөнгө” нийтлэлдээ онцолсон бол нийтлэлч Х.Батсайхан “Орчин цагийн боолчлол буюу Катар-2022-ын бүтээн байгуулалт” өгүүлэлдээ хүн төрөлхтний спортын их баяр хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 4000 орчим хүний амь насыг авч одоод буй талаарх ноцтой баримтуудыг дэлгэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)