Шри Ланкийн халдлагад 207 хүн амь үрэгдэв

Хамгийн сүүлийн мэдээгээр, Шри Ланкад болсон цуврал халдлагын улмаас амиа алдагсдын тоо 207 болж, 450 гаруй хүн шархадсан гэж орон нутгийн adaderana портал мэдээлэв.

Ням гарагт нийслэл Коломбо хотын католик сүм болон зочид буудлууд мөн Дематагод, Дехивал, Котахен, Негомбо, Баттикалоа хотуудад нийт найман бөмбөг дэлбэрсэн юм. Шри Ланкийн засгийн газар дөрөвдүгээр сарын 21-ний оройн 18 цагаас хөл хорионы дэглэм тогтоосон байна.

Христийн шашины улаан өндөгний баяр тохиож байсан тул сүмд сүсэгтнүүд дүүрсэн байжээ. Тус улсад жуулчлалын улирал бүтэн жилээр үргэлжилдэг учраас амь үрэгдэгсдийн дунд гадаадын иргэд цөөнгүй байгаа бололтой. Европарламентын тэргүүн эдгээр дэлбэрэлтүүдийг христийн шашинтнуудыг эсрэг хийсэн хоморголон устгалт гэж нэрлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)