Гурван аймагт ой, хээрийн түймэр гарчээ

Он гарсаар 33 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган, Сэлэнгэ, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарч, онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар энэ сарын 15-нд ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Орхон аймгийн Онцгой байдлын газрынхан нийт 149 хүн, 16 автомашин, 4 мотоциклтой ажиллажээ. Уг түймрийг энэ сарын 18-нд цурманд оруулж, 2 бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бол Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Баруун нарийн” гэдэг газарт энэ сарын 19-нд гарсан түймрийг 20-нд цурманд оруулжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазайн даваа” гэдэг газар энэ сарын 20-нд түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрынхан ажиллан мөн өдрийн 21:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатжээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн  багийн  “Өвөр хонхор” гэдэг газарт 19-нд хээрийн түймэр гарч, 20-нд цагт бүрэн унтрааж тус сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунд хүлээлгэн өгсөн байна. Уг түймэрт нийт 6000 га талбай шатжээ.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут  багийн  “Нэвсийн-Ухаа” гэдэг газарт 19-нд ассан хээрийн хээрийн түймрийг 20-нд бүрэн унтраасан бөгөөд уг түймэрт нийт 1100 га талбай шатсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)