09.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган Төрийн ордонд болно.

- Нугасны гэмтэл авсан үйлчлүүлэгчийн бие даан амьдрах чадварыг сайжруулах төслийн нээлт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд болно.

10.00 цагт “Дэлхийн хамгийн том хичээл” санаачлагад Монгол Улс нэгдэж байгаа талаар НҮБ-ын байрны 3-н давхрын хурлын танхимд мэдээлэл хийнэ.Уг санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

-“Номын соёлт ертөнц” ТББ-аас “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд мэдээлнэ.

11.00 цагт "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Блю скай зочид буудлын нэг давхрын "саффар" танхимд болно.

- Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ Блю скай Зочид буудлын Даймонд танхимд болно - Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулсан "Дэлхий үнэлсэн Монгол брэнд" үзэсгэлэнгийн нээлтийн ёслол BlueMon төвийн Norphei Art галлерейд болно

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН -ын удирдлагууд мэдээлэл хийнэ.