Их Британийн хатан хаан II Елизаветийн төрсөн өдөр тохиож байна

1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо төрсөн II Елизавет хатан хаан жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэж ирсэн хүн юм. Нэгдсэн вант улсын иргэд хатан хааныхаа бас нэгэн төрсөн өдрийг зургадугаар сарын гурав дахь бямба гаригт тэмдэглэсээр уджээ.

II Элизабет нь 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. Хэдийгээр эдгээр улс, нутаг дэвсгэр тус бүрийн хаан ширээг тус тусад нь эн тэнцүү эзэгнэдэг боловч, хамгийн урт хугацаагаар хаан ширээнд байсан Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог. Тэрээр 1500 гаруй жилийн турш Англи, Уэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Өөрийн эцэг хаан VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Багамын арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэх бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэрээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцох нь ховор байдаг.

II Элизабет мөн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тэргүүн, Английн Сүмийн Дээд Захирагч, Нормандын Гүнгийн ахайтан, Мэннийн Лорд, Фижи Улсын Тэргүүн Удирдагч болно. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)