Улаанбаатар хотын Захирагчийн албанаас санаачилсан "Их цэвэрлэгээ-90 минут" бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр 11 цагт эхэлнэ.  Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр  есөн дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна гэж мэдээллээ.

Их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.