Ихрүүд 97 хоногийн зайтай мэндэлжээ

Германы Кельн хотын иргэн Оксана хэмээх эмэгтэй ихэр хүүхдээ хооронд нь 97 хоногийн зайтай төрүүлжээ. “The Times” сонинд энэ талаар мэдээллээ.

Оксанаг жирэмсний 26 долоо хоногтой байхад ус нь гарч, улмаар эмнэлэгт очиход эмч нар кесарево хагалгаа хийн нэг хүүхдийг нь төрүүлжээ. Хүүхэд ердөө 900 грамм жинтэй байсан аж. Харин нөгөө хүүхдийг нь оролдох хэрэггүй гэж эмч нар шийдсэн тул савыг нь буцаагаад оёжээ. Эмч нар ээжийг нь байнгын хяналтад авч, жирэмсний үйл явцыг хяналтандаа бүрэн оруулж байсны ачаар гэдсэнд үлдсэн хүүхэд нь үүнээс 97 хоногийн дараа хугацаандаа, байгалийн жамаар төрсөн байна. 2019 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн хоёр дахь охин 3.7 кг жинтэй төрсөн байжээ.  Ихрүүдийг төрүүлсэн эмнэлгийн ерөнхий эмч Уве Шелленбергер (Uwe Schellenberger) ажилдаа сэтгэл хангалуун байгаа аж. Учир нь, Оксанагийн ихрүүд хоорондоо хол зайтай амаржсан дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм байна. Өмнө нь 2012 онд Ирландад нэгэн эмэгтэй ихэр хүүхдээ 87 хоногийн зайтай төрүүлж байсан гэж У.Шелленбергер эмч ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)