Д.Трампаас “Хаадын тоглоом”-ын үгийг ашиглахгүй байхыг шаарджээ

“Хаадын тоглоом” цувралыг дамжуулдаг HBO телесуваг оюуны өмчийн бүтээлийг нь улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас шаарджээ. Bloomberg энэ талаар мэдээллээ.  

HBO телесувгийн албан ёсны төлөөлөгч шаардлагадаа “Хаадын тоглоом” маш алдартай учир цувралын зургийг нийтлэхийг бусдын адилаар хүсэж байгааг нь ойлгож байна. Гэвч түүнд “Хаадын тоглоом”-ын харилцан яриа, хэлц үг, барааны тэмдгийг ашиглах эрхзүйн үндэслэл байхгүй” хэмээн өгүүлжээ.

Ерөнхий прокурор асан Роберт Мюллер өөрийг нь ОХУ-тай холбоотой эсэх асуудлаар мэдүүлэг өгсний дараа буюу энэ сарын 18-ны өдөр Д.Трамп хариу мэдэгдэл хийхдээ “Хаадын тоглоом” киноны зургийг ашигласан юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Мексикийн хилийн дагуу хана барих төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ “Хаадын тоглоом” киноны эхний бүлэг “Өвөл айсуй”-н зургийг ашиглаж, “Хана айсуй” хэмээн жиргэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)