Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийхээр чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээш хойшх хуралдааныг эхлүүлсэн даруйдаа хаалттай горимд шилжүүллээ. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож Үндэсний аюулгүй байдал, улс орны нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Ерөнхийлөгчийн мэдээлэл дууссаны дараа УИХ хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас дараах төслүүд үлдээд байгаа юм.

1.Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2..Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

3.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

4.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Elbegdorj,battulga 2 yag adil....... Togoo ruugaa nulimagsad

    0 0 Хариу бичих
  2. энэ ерөнхийлөгч маань сонгуулийн өмнө ярьж байсан өр тэглэх асуудлаа ярихгүй юмаа. мартсан юм байхдаа ард түмэн сануулаад өгөөч

    0 0 Хариу бичих
    • Хуцдаг баас хэн тэгж хэлсэг юм. Ичихгүй зээд авчихаад бас төлөхгүй санаатхй муу даварсан гөлөг

      1 0