Энэ онд сая гаруй хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна

Энэ онд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд буй. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас  32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна. Энэ  онд эрүүл мэндийн салбарынхан элэгний “D” вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт  тавиад байгаа. Түүнчлэн 2020 он гэхэд 2.2 сая иргэнийг хепатитийн “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд  бүрэн хамруулах зорилт тавьжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695 мянган хүн хамруулахаас 510 мянган хүнийг шинжилсэн байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)