Ж.Батбаясгалан: 8 хүн хордлого, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад  өчигдөр 16:00 цагийн орчимд осол гарч, албан үүргээ гүйцэтгэж байсан 4 хүн хорт хийнд хордож амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдан ажилласан. Өнөөдөр ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нөхцөл байдалтай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна. НЗД-ын захирамжаар Төв цэвэрлэхэд гарсан осолтой холбогдуулан өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг гарсан осолд дүн шинжилгээ хийж, зохион байгуулах үүрэг бүхий юм. Үүнд БХБ, МХЕГ гэх мэт мэргэжлийн бүх байгууллагыг оролцуулсан ба байгууллагууд юуны учраас ажилчид амь насаа алдсан болон нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлэн ажиллахаар төвлөрч байна.

Өчигдөр болсон нөхцөл байдлаас үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн хэмжээтэй зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан хийж байна.

Хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаагийн болон Прокурорын газраас өгсөн зөвлөмжийг дагуу мэдээллийг бид өгч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн газрыг онцгой горимд шилжүүлсэн.

Лагийн газар, тус орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр холбогдох байгууллагууд ажлаа хийж, мөрдлөгийг явуулах боломжтой болно.

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна тус төвийн 4 ажилтан, гэрээгээр ажиллаж байсан хувийн компанийн нэг ажилтан тухайн үед хурц хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн. Өнөөдөр өглөөний байдлаар нийт найман хүн эмнэлэгт хордлого тайлах болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, тэдний биеийн байдал тогтвортой байгаа ч үе шаттайгаар шаардлагатай шинжилгээнүүдийг авна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цэвэрлэх байгууламж ер нь хараа хяналт маш муу задгай штээ. Дарга нар нь шат шатандаа хяналт шалгалтаа тавьдаггүйн улмаас өнөөдөр 4 залуу амь насаараа хохироод байна. Ус сувагын удирдах газрын дарга Төрхүү та доод албн тушаал ажилчид инженер механикчиддаа шаардлага тавж хяналтаа сайжруулмаар дотроосоо ялзарсан залхуу удирдлагатай. Ер нь бол хэн дуртай аль ойрхон байгаа нь тэр муухай лагын станц талбайруу орж байдаг гэдгийг мэдэх үү ямарч ХАБ байхгүй өөр ажилын байранд байдагч гэлээ тэр лаг станцруу орно. Хяналт хяналт маш сул задгай хараа хяналтгүй байгууллагаа цэвэрлэж цэгцлэх хэрэгтэй . Хайран сайхан залуус гүн эмгэнэл илэрхиилж байна. Бүгд нялх хүүхэдтэй шүү дээ. Өмнөөс нь гомдож байна. Ум сайн амгалан болох болтугай. Ахиад ийм осол гарахыг үгүйсгэх аргаггүй. Төрийн байгууллагууд яагаад ийм сул задгай байдаг байна аа

    0 0 Хариу бичих