Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарсан гэв

Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр осол гарч дөрвөн хүн нас барсан харамсалтай хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг ослын талаар Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байгаа УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Тэд амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Одоогийн байдлаар таван хүн хордлого тайлахаар цэргийн госпиталь дээр эмчилгээ хийгдэж байгаа. 19.00 цагийн байдлаар авсан мэдээгээр тэдний биеийн байдал хэвийн байна гэсэн. Гэхдээ нэг хүнээс нь онцгойлон дээж авч байж ямар химийн бодист хордсон гэдгийг шинжилгээгээр гаргана. Шинжилгээний хариу 2 цагийн дараа гарсны дараа энгийн байвал тэднийг энгийн тасагт шилжүүлнэ гэсэн.   

Энэ бол үйлдвэрлэлийн осол. Уг ослын улмаас 4 хүн тунгаагуурт унаж эрсдсэн биш анхны тунгаагуурт ирдэг лагийг шахдаг насосны станцын барилга дотор болсон асуудал эхний байдлаар илэрч байгаа.

/Осол энд болжээ/ 

Дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн байгууллагын шалгалтын хариу гарсны дараа мэдээлнэ. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн зүйлийг хэлэх боломжгүй.

Гэхдээ нийслэлээс ажлын хэсэг байгуулж, нэгдүгээрт үүсээд байгаа тусгай нөхцөлд ажиллах, хоёрдугаарт эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр шуурхай ажиллана. Миний бие ажлын хэсгийг ахалж ажиллана. Сая хотын дарга ирж ажилласан” гэв.

Энэхүү ослын улмаас 30-35 насны залуус эрсэдсэн бөгөөд тэд тус байгууллагын ажилчид байжээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Нийслэлчүүдийнхээ твая тухтай байдлын төлөө өмь насаа алдсан залуучуудынхаа гэр бүлд нь гэм эмгэнэл илэрхийлэе. Гэнэтийн осол хэлж ирэхгүй юмдаа

    0 0 Хариу бичих
  2. Улсын байгууллагууд хэцүү хэцүү, яг үнэндээ мэргэжлийн бус томилгооны дарга, удирдлагуудын л хар гай шүү дээ, дарга болгож өгсөн хүндээ эсвэл намдаа өрөө төлж л байвал бусад нь огт хамаагүй болсон шүү

    0 0 Хариу бичих
  3. Хувийн байгууллага байсан бол ёстой гөвшиж өгч байгаа даа. Ашиг хараад ажилтнуудаа хохироолоо гээд.

    0 0 Хариу бичих
  4. Тун харамсалтай хэрэг болжээ. Ум сайн амгалан болтугай

    0 0 Хариу бичих
  5. Осол гэдэг гэнэтийн зүйл юм шүү. Харамсалтай хэрэг болжээ. Ум сайн амгалан болтугай. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

    0 0 Хариу бичих
  6. Uildveriin ocol gej wu gesen ug ve tooson shinjgui ingej helj bolohguiee hairan saihan zaluus id hiij buteedeg nasnii humuus bnshdee mash sain shalgah heregtei

    0 0 Хариу бичих