"Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэг тэрбум доллар хүрэхгүй байна"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай асуудал яригдлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нэг тэрбум ам.доллартоо багтахгүй байгаа. 236 сая ам.доллароор давж байгаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 95 хувьтай явж байгаа. 28 км төмөр замаа тавиад дуусаж байгаа. Ирэх зургадугаар сард хүлээлгэж өгнө. Цахилгаан станцын дэд станцууд суурилагдсан. Одоо авто замын суурь бүтцийн ажлууд хийгдэж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар УИХ танилцуулна гэсэн бодолтой байна” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай “Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажил дуусаж байгаа. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх Энэтхэгийн компанитай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээний асуудал шийдэгдэж энэ жил үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосоо хаанаас авах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолт явуулж буй 19, 21 дүгээр талбайгаас жилд сая гаруй тонн газрын тос олборлож байгаа. Энэ жил нэг сая 50 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн. Мөн Зүүнбаянд үйл ажиллагаа явуулж байгаа “Доншин” компани жилд 50 мянган тонн газрын тос олборлож байгаа. 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход нэмээд 200-300 мянган тонн тос олборлодог болчихсон байх боломжтой. “Петрочайна Дачин Тамсаг” компани буцааж авсан талбайдаа хайгуул явуулж, олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлсэн” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Дарханд япончууд 650 сая $-аар барихаар болоод газраа сонгоод тууз хайчлаад эхлэх гэж байхад л оросуудын гар хөл болсон троллууд ажлыг ни зогсоосонш дээ..Oдоо тэгээд 2 дахин үнээр барих гэсэн мөнгө хүрэхгүй гээд сууж байдаг...

    0 0 Хариу бичих
  2. 1 yum hiiheer l zaaval gadaad zuvluh gej heden 10 sayaar n usd hii gargaad bdag muuhai zurshilaa bolimoor yum! Mgl.d mergejliin zuvluh bj l bgaa !!!

    0 0 Хариу бичих
  3. Нэг зүйл хийхээр мөнгө нь хүрдэггүй нь ёс манайд бол энгийн үзэгдэл шүү дээ. Гадныхан хийж болоод байдаг, бид заавал нэг нугалж идэхгүй бол санаа нь амардаггүй сүүлийн үеийн монгол зан юм уу даа.

    0 0 Хариу бичих
  4. Нэг л шаанги мундаг бгаа шүү Сумъяа аварга. Дэмжиж бгаа шүү

    1 0 Хариу бичих
  5. Монгол Улсын нэг жилд гадагшаа алддаг нэг тэр бум долларыг Монгол Улсдаа үлдээнэ гэдэг бол 1 байтугай ихээхэн вальютыг Монгол Улсад үлдээж эдийн засаг нийт ард иргэдэд маш олон жилд ач буянаа өгөх сайн ажил байна!!! Сумъяабазар сайд молодец зоригтой урагшаа!!! Яваандаа Монголчууд бахархах болно! Амжилт!

    1 0 Хариу бичих
  6. haha. hiiheesee umnu tootsdoggui yum uu. ta nar mordohiin hazgai boljee

    0 0 Хариу бичих
  7. Сүрэлсүгийн засаг удахгүй хөгөө чирнэ. Дүүрэн боловсролгүй тэнэгүүд. Тэр Бэрхийн бэрс сургууль төгссөн Оюунааг харахаар л хошного улайх юм.

    1 0 Хариу бичих
  8. Byteen baiguulalt bus avilgalchid xurunģu oruulaltaa idej uutsgaagaad duusch baigaa yum baina

    0 0 Хариу бичих
  9. Бөх хаданд гарсан цаг юм болоод болж л байдаг юм байлгүй дээ, тэрнээс энэ том салбарын сайдын ажил уг нь бяраар биш ухаанаар хийх ёстой ажил баймаар юм

    1 0 Хариу бичих
    • сумяабазар тийм ч их бяртай биш шдээ.ккк

      0 0