Боксын үндэсний шигшээ баг Тайландыг зорилоо

Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээний онцлог бол эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулна. 

Манай улсаас Боксын үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор Тайланд улсыг зорилоо. Багийн бүрэлдхүүнд Э.Энхбаяр, Ш.Өсөхбаяр нар эмчээр, Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллах нь ээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон багийн танилцуулж байна. 

Эрэгтэйчүүд:

49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ,

52 кг-ын жинд Х.Энхмандах,

57 кг-ын жинд Х.Энх-Амар,

60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар,

63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,

69 кг-ын жинд Г.Баярхүү,

75-кг-ын жинд Д.Давааням,

81 кг-ын жинд Н.Шинэбаяр,

91 кг-ын С.Эрдэнэбаяр

Эмэгтэйчүүд:

48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран,

51 кг-ын жинд Л.Алтанцэцэг,

54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг,

57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул,

60 кг-ын жинд М.Намуун,

64 кг-ын жинд У.Шинэцэцэг,

69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа,

75 кг-ын жинд М.Мягмаржаргал,

+81 кг-ын жинд Э.Ундрам нар хурд хүчнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)