Тэрбумтан Пиногийн гэр бүл Парисын Дарь эхийн сүмийг засварлахад 100 сая евро хандивлалаа

Францын бизнесмэн Пиногийн гэр бүл түймэрт шатсан Парисын Дахь эхийн сүмийг сэргээн босгоход 100 сая евро хандивлах болсноо зарлажээ. “Le Parisien” сонинд энэ талаар мэдээллээ.

Тэрбумтан Франсуа Анри Пино “Artemis” сангаасаа эцэг Франсуа Пино болон өөрийнхөө нэрийн өмнөөс уг мөнгийг хандивлаж байгаагаа мэдэгдсэн байна. Франсуа Анри Пиног олон нийт жүжигчин Сальма Хайектай гэрлэсэн гэдгээр нь илүү мэддэг. Тэрээр “Christie's” дуудлага худалдааны байгууллага, “Gucci”,  “Yves Saint Laurent” зэрэг брэндийн эрхийг эзэмшдэг “Kering” группыг удирддаг ажээ.

Ерөнхийлөгч Э.Макрон сүмийг сэргээн босгоход хандив цуглуулах тухай зарласнаас хойш ийнхүү Францын дотоодоос богино хугацаанд багагүй хандив цугларч эхэлсэн байна. Мөн Foundation du Patrimoine («Өвийн сан») хэмээх төрийн бус байгууллага хандив цуглуулах аяныг олон улсад зохион байгуулж эхэлжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)