Шилдэг нийтлэлийн "Эсээний галерей" ном хэвлэгджээ

"Монголын шилдэг нийтлэл” 99 боть цувралын 91-р ботийн нээлт Дарханд болжээ. “Эсээний галерей” нэртэй энэхүү боть нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнгийн шилмэл нийтлэлүүдээс бүрдсэн байна. Номонд Ө.Рагчаасүрэн сэтгүүлчийн уран зургийн эсээнүүд, Дархан хотын тухай “Эргэж ирмээр хот”, “Ододын тохиолт нутаг” нийтлэлүүд мөн “Элсний арван гурвын нэг”, “Голомт сахигч”, “Номын сайн газарч” зэрэг хөрөг, тэмдэглэлүүд багтсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)