“Клипперс” плей оффын хамгийн шилдэг “барилт” хийлээ

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны Плей оффын нэгдүгээр шатанд учраа таарсан багуудын хоёр дахь тоглолтууд өнөөдөр боллоо. Тэдгээрийн нэг болон “Голден Стэйт Уорриорз”, “Лос Анжелес Клипперс” багийн тоглолтын үеэр лигийн түүхэнд бичигдэх содон амжилт гарлаа. “Клипперс” 135:131-ээр хожсон энэ тоглолтын гуравдугаар үеийн 7:31 дэх минутад “Голден Стэйт Уорриорз” 94:63-аар тэргүүлж байсан аж. Энэ үеэс “Клипперс”-ийн тоглолт “орж” өрсөлдөгчөө хожжээ. 31 оноогоор хожигдож байгаад “барьж” хожсон нь плей оффын түүхэн дээд амжилтыг тогтоосон байна.   

Өмнөх дээд амжилтыг 1989 онд “Сиэтл”-д 12-41 буюу 29 оноогоор хожигдож яваад барьсан “Лейкерс” эзэмшиж байжээ.

“Клипперс” мөн энэ тоглолтын гуравдугаар үед 44 оноо авч плей оффын дээд амжилт тогтоосон байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гуцөө

    0 0 Хариу бичих
  2. 44 onoo bol deed amjilt bish shuu

    0 1 Хариу бичих