Орост И.Сталины нэр хүнд өсжээ

ХХ зууны түүхэн хүмүүсийн нэг Йосиф Сталины нэр хүнд Оросын иргэдийн дунд өсч, түүхэн дээд амжилтаа тогтоожээ. Лента цахим хуудсанд энэ талаар мэдээллээ. Судалгааг “Левада-центр” социологийн төвөөс явуулсан байна.

Иргэдийн 77 хувь нь Й.Сталины үйл ажиллагааг зөв байсан хэмээн зөвшсөн нь уг судалгаагаар харагдсан байна. Энэ нь Й.Сталины нэр хүнд урьд байгаагүй өндөр төвшинд хүрснийг илтгэж буй юм байна. Мөн судалгаанд оролцогчдын 51 хувь нь "Йосиф Вассирановичаар бахархдаг, тэр бол гарамгай удирдагч, суут хүн байсан" гэсэн нь мөн дээд амжилт болжээ. Өмнөх судалгаануудад, иргэдийн 39 хувь нь л ийм хариулт өгч байсан аж. Судалгаанд оролцогсдын 25 орчим хувь нь Й.Сталины сөрөг үйлдлүүдийг улс төрийн зайлшгүй алхам байсан учир уучлах үндэстэй хэмээн хариулжээ.  

Й.Сталины Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэрхэн дүгнэх вэ гэсэн асуултад 70 хувь нь хурдан, эсвэл удаан хугацаанд маш их нөлөөллийг үзүүлсэн гэж хариулсан байна. Нийт ороцогчдын 19 хувь нь харин түүхэнд муугаар дурсагдах үйлтэн хэмээн сөрөг хариулт өгсөн байна. Й.Сталиныг Зөвлөлтийн ард түмнийг үхэлд хүргэж олон сая хүний аминд хүрснийг хэзээ ч уучилж болохгүй гэж 60 хувь нь хариулдаг байсан бол энэ удаа 45 хувь болж буурсан дүн гарчээ.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТГНОСОН. УЛС ГЭЖ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛХЭД СТАЛИНИЙ ГАВЬЯА БАЙГАА БАЙГАА , БАС ГИТЛЕР ХҮҮ ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ АЛСУУРАА ТУС БОЛСОН .

    1 3 Хариу бичих
    • Үнэн шүү.

      0 0