Дарь эхийн сүмийг сэргээх хандивыг дэлхий нийтээс цуглуулна

-Э.Макрон: Бид хамтдаа Дарь эхийн сүмээ сэргээн босгох болно-

Франц улс, нийслэл Парисын бэлгэдэл болсон Дарь эхийн сүм шатсан харамсалтай үйл явдал болсон билээ. Ерөнхийлөгч Э.Макрон сүм шатсан тухай мэдээллийг аваад газар дээр нь яаралтай очсон бөгөөд галыг бүрэн унтрааж амжаагүй шахам байхад дотогш орж, тэндээсээ BFM телевизийн шууд нэвтрүүлэгт орон ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна.

“Бид хамтдаа Дарь эхийн сүмээ сэргээн босгоно.Маргаашаас эхлээд энэ ажилд хандив цуглуулна. Францаас ч, хилийн чанадаас ч. Энэ ажилд хилийн зааг ялгаа байхгүй” гэж тэрээр мэдэгджээ. Мөн сэргээн босгох ажилд орчин үеийн хамгийн нэрт уран барилгачдыг ажиллуулна гээд галыг унтраасан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн байна.

Сүм өчигдөр оройноос эхлэн шатсан бөгөөд 400 гар сөнөөгчид ажиллаж байж унтраасан байна. Галын шалтгаан сүмийг сэргээн босгож байсантай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Сүмийн ойгоор хучигдсан нэг хэсэгт нь сэргээн босгох ажил явагдаж байсан бөгөөд гал чухам тэндээс эхэлж гарчээ.

Парисын Дарь эхийн сүм хэмээн алдаршсан Нотр дам сүмийг Парисын хамба ламтан Морис де Сюллигийн санаачилгаар 1163—1345 оны хооронд барьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Дарь Эхэд сүм шатсан юм уу

    0 0 Хариу бичих
  2. Нотр Дамын сүм л гэлдээ, хэн нь хэзээ Дарь Эх гээд бүлтэрцийнбээ, францууд Дарь марь мэдэхгүй байлээ

    0 0 Хариу бичих
    • Богоматери бурхны эхийн сүм гэвэл яаж байна

      0 0
  3. Iim aldar sumiin sergeen zasvarlax ajilaas bolson gevel bi lav itgexgui bna. Yagad gevel tend mash xariutslagatai xumuus xiij bsan bj taraa. Sanaatai shaataaj ulsiin tosovtoi xundrel uchruulaxguigeer sergeen zasvarlax sanaa bsiin bish biz

    0 0 Хариу бичих
    • Үгүй дээ ер нь хариуцлага сул талдаа хүмүүс шүү дээ

      0 0