Ан амьтны гаралтай зүйлсээр хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зөрчлүүд илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр агнасан, гарал үүслийн гэрчилгээ, тодорхойлолтгүйгээр зэрлэг амьтны арьс үс, эд эрхтэн тэдгээрээр хийсэн бэлэг дурсгалын зүйл худалдан борлуулж буй худалдааны төв дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Баялаг ундраа” худалдааны төвд гарал үүслийн тодорхойлолтгүй чонын шагай гэж үзэхүйц 13 ширхэг, соёо 13 ширхэг, гөрөөсний гэж үзэхүйц 2 ширхэг эвэр, туурай 1 ширхэг зэргийг шинжилгээнд хамруулахаар түр хурааж авчээ. Шалгалт үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)