"World press photo-2019"-ийн шилдэг гэрэл зургууд

 WORLD PRESS PHOTO 2019 олон улсын гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг бид цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа "Урт хугацааны төслүүд" номинацын шилдэг зургуудыг толилуулж байна. 

1-р байр эзэлсэн "Биднийг гэрээс дайчил" фото, Сара Блесенер, АНУ

Олон улс оронд цэргийн  агуулгатай  эх оронч үзэл нь залуучуудын хүмүүжлийн үндэс болдог. Эх оронч агуулгатай клуб, лагеруудыг улсынх нь зүгээс ч дэмждэг  ОХУ, АНУ хоёр ч мөн ялгаагүй. Сара Бленсер энэ хоёр орны цэрэгжилтийн 10 клуб, лагерьт очин зураг аван харьцуулжээ. 

2-р байрны "Цус шүүрсэн байшин" зургууд, Яэль Мартинес, Мексик

Мексик даяар 37 мянга гаруй хүн сураггүй болсон гэх албан ёсны тоо байдаг. Ер нь 2006 оноос хойш 250 мянган хүн хүчирхийллийн улмаас үрэгджээ. Тэдний ар гэрийнхний хүнд сэтгэл санааны дарамтын тухай энэ цувралд өгүүлжээ.

3-р байрны  "Задралын байдал", Алехандро Чегарра, Венесуэла

Уго Чавес Венесуэлийг 1999-2013 онуудад удирдсан билээ. Түүний эрх барих үед тус оронд эдийн засгийн хөөсрөл гарсан ба Чавес нефтийн мөнгөөр ядууст сууц бариулж, янз бүрийн нийгмийн хөтөлбөрүүдийг эхлүүлсэн юм. Тэр бүгд нь хэт их зарлага ба гипер инфляци, улс төрийн хурцадмал байдлыг үүсгэлээ. Хямралыг анхан шатны шаардлагатай, хүнс, эм зэргийн хомсдол улам дэвэрчээ..


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)