Жулиан Ассанжийг яагаад ЭСЯ-наас хөөв

WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг  Эквадорын ЭСЯ-наас хөөсөн шалтгаан нь тус улсын Ерөнхийлөгч Ленин Мореногийн орондоо далайн хавч идэж байгаа зургийг нийтэлсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн The Sun сонин эх сурвалжийн мэдээллийн дагуу бичжээ.

Эх сурвалжийн мэдээгээр, Ассанж сүлжээндээ Морено тансаг зочид буудлын оронд байгаа зургуудыг нийтэлсэн ба орных нь дэргэд далайн хавч зэргийн чамин хоолтой ширээ байжээ. Үүний зэрэгцээ, WikiLeaks сайтыг үндэслэгч сүлжээндээ Морено ба түүний эхнэр хоёрын цахим шуудангийн 200 орчим хувийн захидлуудыг нийтэлсэн юм байна.

Элчингийн байранд скейтаар  явж байгаа Ассанжийн зураг өмнө нь сүлжээнд тавигдсан удаатай. Ассанжийг 2010 онд хүчингийн хэрэг болон сексийн дарамт үзүүлсэн гэх  хэргээр Шведэд буруутгасан юм. Тэрээр Лондонд байхдаа өөрөө сайн дураар цагдаад очиж баривчлагдсан билээ. Гэвч түүнийг барьцаагаар сулласан юм. 2011 онд Асанжийг Шведийн талд шилжүүлэх шийдвэр гарсны дараа тэрээр давж заалдсан ба дараа нь Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдан бүгсэн аж. Тус ЭСЯ-нд тэр долоон жилийг өнгөрөөжээ.

Шведийн  прокурор Ассанжийн хүчингийн хэргийг 2017 онд хаасан юм. 2018 онд АНУ-ын Хууль зүйн яам Ассанжийн эсрэг ял төлөвлөсөн ч тэр бүхэн нь “нууцын” зэрэгт байгаа. Хэрэв түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл “тагнуулын” хэргээр олон жилийн ял авах магадлалтай. Ассанж өөрөө АНУ-д түүнийг хөнөөж магадгүй гэж нэг биш хэлж  байв. Дөрөвдүгээр сарын 11-нд Эквадор түүнд орогнол үзүүлэхээс татгалзсаны улмаас Жулиан Ассанжийг Лондоны төвд баривчилсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)