Италид эцэг, эх гэх ойлголтыг албан ёсоор сэргээжээ

Италид “эцэг”, “эх” гэсэн томъёоллыг иргэдийнхээ бичиг баримтад албан ёсоор сэргээхээр болжээ. Энэ тухай тушаалд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Сальвини гарын үсэг зурсан байна.

Тус улсын өмнөх засгийн газар нь 2015 оны арванхоёрдугаар сард ийм тодорхойлолтын оронд “эцэг, эх-1”, “эцэг, эх-2” гэсэн томъёолол оруулсан байна. Ижил хүйстэн хосуудын хүүхдүүдийг бүртгэхэд  уг хэллэгийг ашиглаж байжээ. Олон тооны италичууд шинэ журамд дургүйцлээ илэрхийлж байсан аж.

Тиймээс өмнөх ойлголтыг буцаан сэргээнэ гэдгээ Сальвини 2018 оны наймдугаар сард хэлсэн бөгөөд түүний яам нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн холбоонд үндэслэгдсэн жам ёсны гэр бүлийг хамгаална гэдгийг тэрээр онцолж байжээ. Хоёрдугаар сарын дундуур удтал хэлэлцсэний  дараа Францын Үндэсний чуулган “Сургуульд итгэх тухай” хуулийг батлан сургуулиудад бөглөгдөх анкетад “эцэг”, “эх” гэх томъёоллыг хэрэглэхгүй  байхаар шийдсэн байна. Үүний оронд “эцэг, эх-1”, “эцэг, эх-2” гэж бичиж байхаар болоод байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)