В.Путин, Ким Жон Ун нар удахгүй уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр мэдэгджээ.
ОХУ-ын Коммерсант сонин Песковын үгээс эш татаж: "Энэ асуудлаарх яриа хэсэг хугацаанд үргэлжиллээ. Уулзалтын цаг хугацаа, газар тодорхой болсны дараа Оросын тал мэдэгдэнэ. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна" хэмээн тэмдэглэжээ. Оросын өөр мэдээллийн хэрэгсэл БНСУ-ын мэдээллийн агентлагийн мэдээнээс эш татаж: "ОХУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт ойрын хугацаанд ОХУ-ын Владивосток хотод болно" гэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)