Элчин сайдуудыг томилох эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар 18 улсын Элчин сайд болон Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох асуудал яригдаж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Тэрээр “Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулсны дараа бүлгийн хуралд оруулж ирэх байх. Засгийн газар Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Зөвшилцөлд хүрсний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулна.  Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх хүрээнд айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны сайд урд хөршид томилолтоор ажиллаж байгаа” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)