Өнөөдөр болох үйл явдал

07.40 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд БСШУС-ын сайд, БХБ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нар Үндэсний урлагийн их театр барих газрыг сонгоно.

08.30 цагт “Новотел” зочид буудалд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар хувийн хэвшил, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох “1.5°C – Бидэнд хугацаа байна уу !” сургалт болно.

10.00 цагт НҮБ-ын байранд “Монголын хүйн радио холбоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Яармагт барьж буй Хотын захиргааны шинэ цогцолборын барилыг ажлын явцтай танилцана.

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон “Байгалиа хамгаалъя” хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт "Баялаг бүтээгчдийн холбооноос ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкны талаар мэдээлнэ.

12.00 цагт АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлнэ.

13.00 цагт “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос “Зэс эрдэнийн хувь” компанийн хууль буй үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)