Парисын алдарт Нотр Дам сүм галд шатжээ

Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам сүм өчигдөр орой галд шатжээ. Сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан бөгөөд галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Сүмд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа дээврийн хэсгээс гал дүрэлзэж эхэлсэн ажээ. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, Нотр Дам сүм дээр иржээ. Тэрээр "Бидний нэг хэсэг шатчихлаа" хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ.

Уг алдарт сүмийг 858 жилийн өмнө буюу 1161 онд барьж эхэлсэн бөгөөд архитекторын гайхалтай бүтээл, соёл, урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг юм. Зөвхөн Нотр Дамыг үзэхээр жил бүр 13 сая жуулчин Парис хотыг зорьж ирдэг байна.  Алдарт зохиолч Виктор Хьюгогийн "Парисын Дарь эхийн сүм" зохиолоор хүн төрөлхтний оюун санаанд хүндтэй байр эзэлсэн дэлхийн хамгийн алдартай энэхүү католик сүм ямар ч дайны үед сүйдээгүй мөртлөө энх цагт ийнхүү шатсанд францчууд төдийгүй соёлт хүн төрөлхтөн харамсаж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Францын тэрбумтан Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад 100 сая евро хандивлана гэжээ... мундаг байна шүү өв соёлоо хамгаална гэдэг л энэ байх♥️

    1 0 Хариу бичих
  2. ЗА НЭГ УХААНТАН ГАРААД ИРЛЭЭ ДЭЛХИЙН ХҮН ТӨРЛӨХТНИЙ ҮНЭТ СОЕЛЫН ӨВ ШАТЧААД БАЙХАД ТЭРНИЙ НЭР УС ЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА УХААНТАН МИНЬ

    0 0 Хариу бичих
    • Хоосон толгой нь чи өөрөө бна.МАНГАРАА шүүмжлэхээс өөр чамд алгаа болжээ эртхэн засаж ав

      0 0
  3. Гарчгаа зөв өг л дөө. "Парисын Дарь эхийн сүм" шатжээ эсвэл бүр "Парисын эх дагинын сүм" шатжээ гэл дээ. Хөөрхий Квазимодогийн дээвэр шатжээ байсан ч яахав.

    0 0 Хариу бичих