Грег Попович НБА-ийн түүхэн дэх хамгийн олон ялалттай дасгалжуулагч боллоо

НБА-ийн “Сан Антонио Спэрс” багинй дасгалжуулагч Грег Попович лигийн түүхэн дэх хамгийн олон ялалттай дасгалжуулагчдын тэргүүнд бичигдлээ. Сан Антонио баг плей оффын нэгдүгээр шатны эхний тоглолтод Денверийг 101:96 хожсоноор тэрээр Ленни Уилкенсийг гүйцэж ийнхүү тэргүүлэх болсон юм.

Грег Поповичийн хожлын тоо 1413 хүрсэн бөгөөд Ленни Уидкенсийнх 1412 бол араас нь Дон Нельсон /1410/, Фил Жексон /1384/, Пэт Райли /1381/ нар жагсаж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)