АН-ын дарга С.Эрдэнэ БНСУ-ын Күүкмин их сургуульд зочилжээ

УИХ-ын  гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ БНСУ-ын Күүкмин их сургуулийн Улс төрийн сургуульд зочилжээ. Энэ үеэр тус сургуулийн удирдлагуудтай уулзаж, улс төр, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Ардчилсан намын шинэчлэл, ззэл баримтлалын талаар лекц уншсан байна.  Тус сургуулийн улс төрийн болон хууль эрх зүйн сургуульд манай улсаас 50 гаруй оюутан суралцаж байгаагийн 30 нь Ардчилсан намын анхан, дунд болон удирдах түвшний залуу боловсон хүчин юм. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн дунд "3х3" сагсан бөмбөгийн тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. С.Эрдэнэ энэ тэнэг юу вэ... Больж үз дээ...

    0 0 Хариу бичих