НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулжээ. 

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон 5 сая, долоон орон 10 сая, найман орон таарвал 50 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор:

25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс  

30 мянган төгрөгийн азтан 23,507

100 мянган төгрөгийн азтан 2,326

1.0 сая төгрөгийн азтан 206

5.0 сая төгрөгийн азтан 25

10.0 сая төгрөгийн азтан 1

50 сая төгрөгийн азтан тус тус тодорлоо.

Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Танай тавьсан сугалааны дугаар татварын сайт дээрх дугаараас илт өөр байна

    0 0 Хариу бичих
  2. АЗТАН БОЛСНЫГ ЯАЖ МЭЛЭХ ВЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЮМ УУ ХААНААС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ БЭ

    0 0 Хариу бичих
    • Аз таарсан бол хэн нэг нь чамд хэлэх байлгүй, гэртээ очоод дуугай сууж бай

      2 0