Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу өнөөдрөөс эхлэн 08:00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын хязгаарлалт зуны цагийн бүсчлэлд шилжиж байна.

Зуны бүсчлэл дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед Замын бүсчлэлийг тэлэхээр зохицуулалт хийсэн байдаг. НИТХ-аас анх 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн ажээ.

Харин энэхүү тогтоолыг тус хурлаас 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр шинэчилж, автомашины улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй болгосон юм.

Мөн дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны бүсчлэлд оруулсан билээ. Зуны бүсчлэлд авто замын хөдөлгөөний хязгаарыг тэлж оруулсан юм.