Сүхбаатар дүүргийг 19 дүгээр хороонд байрлах Гоодойн аман дахь байшингуудад гал гарчээ. Уг гал 30 минутын өмнө гарсан талаар иргэд цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар гал 30 минутын өмнө гарсан бөгөөд одоогоор дөрвөн айлын байранд гал дүрэлзэж байгаа аж. Түүнчлэн уг гал ойр орчмын айлууд руу асан нэлээдгүй хэсэг газрыг хамраад байгаа аж.
Одоогоор онцгой байдлын албаныхан гал гарсан Гоодойн аманд дөнгөж сая ирлээ.