Хоёр жилийн өмнө 450 сая ам.доллараар зарагдсан Леонардо Да Винчийн “Ертөнцийг аврагч” гэх алдартай зураг хуурамч байж магадгүй тухай “New York Post” сонин мэдээллээ. Хэрэв энэ таамаг үнэн болох юм бол уг зургийн жинхэнэ үнэ нь 1200 ам.доллар болох аж.

Энэ тухай мэдэгдсэн урлаг судлаач Бен Льюис, Лондоны Үндэсний галерей худалдаанд оролцогсдыг санаатайгаар төөрөгдүүлсэн гэж байна. Шинжээчид уг зургийг хуулбар байж магадгүй гэсэн ч галерей  түүнийг нь нуун дарагдуулсан болж таарав.