АНУ, Бразили хоёр Мадурог дэмжихээс татгалзахыг Оросоос шаардав

АНУ болон Бразилийн Төрийн нарийн бичгийн дарга нар болох Майк Помпео, Эрнесту Араужу нар Куба, Орос, Хятадад Венесуэлийн  Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжихээс татгалзах ёстой гэжээ.

Тэд утсаар ярилцахдаа ийнхүү өөрсдийн мэдэгдлийг хийсэн байна. Гадаад хэргийн албадын тэргүүн нар Венесуэлийн улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хямралыг зохицуулах тал дээр цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.

Орос, Хятад, Куба улсууд Венесуэлийн өнөөгийн  төрийн тэргүүн  Николас  Мадурог дэмжихээ зогсоох ёстой гэж тэр хоёр шаардсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)