ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова АНУ-ын Венесуэлд хууль бусаар тавьсан ганц талт хориг арга хэмжээ 110 тэрбум ам.долларын хохирол учруулсан хэмээн мэдэгджээ.
Мариа Захарова “Барууны орнууд Венесуэлд хүчээр хүмүүнлэгийн тусламж олгож байгаа нь 100 тэрбум ам.долларт хүрч байна. Харин АНУ ганц талаасаа Венесуэлд тавьсан хориг арга хэмжээ 110 тэрбум ам.долларын хохирол учруулсан. АНУ аливаа хэлбэрээр хориг арга хэмжээ авч Венесуэлийн ард иргэдийг гашуун зовлон амсуулж, улс төрийн зорилгодоо хүрэх санаатай байна. Энэ аргыг АНУ олон оронд хэрэглэж байсан юм. ОХУ Венесуэлийн асуудлаар олон улсын хэм хэмжээ, дүрэм журмыг мөрдөхийг дэмжиж, гаднын хүчин Венесуэл шиг бүрэн эрхт улсад нөлөөлөх, хяналтдаа авахыг эрс эсэргүүцнэ гэжээ.