Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2019 оны индексийг зарлана

Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллага Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2019 оны ээлжит илтгэлээ дөрөвдүгээр сарын 19-нд зарлах болсноо мэдэгджээ. НҮБ-д зөвлөх эрхтэй, бие даасан, олон улсын хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах зорилготой тус байгууллага 2002 оноос эхлэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргаж буй юм. Уг индексийг НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын томоохон байгууллагууд авч хэрэглэдэг тул улс орнуудын Засгийн газрууд ихээхэн ач холбогдол өгдөг байна. 

Дэлхийн 180 орныг хамруулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл зэрэг олон үзүүлэлтийг харгалзан энэхүү индексийг гаргаж англи, орос, хятад, солонгос зэрэг 20 гаруй хэлээр орчуулан түгээдэг ажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс сүүлийн жилүүдэд хэд хэдэн байр ухарсан үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, 2016 онд 60, 2017 онд 69, 2018 онд 71 дүгээр байр руу ухраад буй. 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс: 2018 он. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний хувьд тулгамдсан асуудалтай, өөрөөр хэлбэл хагас эрх чөлөөтэй улс гэсэн ангилалд багтаж буй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)