Израилийн парламентын сонгуулийн дүн өчигдөр гарчээ. Тус улсын Сонгуулийн төв хорооны нийтэлсэн сонгуулийн дүнгээр, өнөөгийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн удирдсан Ликуд эвсэл 36 суудал авч, гол өрсөлдөгч болох Цэнхэр ба цагаан намын 35 саналаас илүү гарч, парламентад олонхийн суудалтай нам болсон байна.
Израилийн Сонгуулийн төв хорооны дарга Хайнан Меллер "Сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын 17-нд ерөнхийлөгчид өргөн барина. Үүнээс өмнө эцсийн дүн ямар байхыг хэлж чадахгүй" гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Бенжамин Нетаньяху засгийн газраа байгуулж, улиран сонгогдох магадлал өндөр юм байна. Түүнчлэн парламентын сонгуулийн дүнг нийтэлсний дараах нэг долоо хоногт ерөнхийлөгч парламентад суудалтай нам эвслүүдтэй зөвшилцсөний дараа, шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг хамгийн олон суудал авсан намын удирдагчид олгох бөгөөд түүнийг засгийн газрын ерөнхий сайдаар томилно гэж тус улсын хуульд заасан байдаг ажээ.