Хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа нь шинэ зүйл биш. Энэ хандлага өөрчлөгдөх төлөв ажиглагдахгүй хэвээр байгаа аж. Тиймээс ч улс орнуудын эрх баригчид нийгмийн хүн ам зүйн асуудлыг шийдэж байгаа гэр бүлийг дэмжих бодлого явуулдаг болсон байна. Ийм халамж, дэмжлэг нь заримдаа буруугаар эргэх нь ч бий. Жишээлбэл, АНУ-д эмэгтэйчүүд хэт олон хүүхэд төрүүлэх гэж хичээдэг тохиолдол цөөнгүй гэнэ. Ийм ер бусын олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн нэг бол Надя Сулейман юм. Тэрээр 10 жилийн дотор 14 хүүхэд төрүүлжээ. Тэрээр 2009 онд улсынхаа анхны окто ээж болсон төдийгүй олон улсад дуулиан тарьж олны танил болсон байна. Дээд амжилтын өмнөх амьдрал Америк эмэгтэй Надя Сулейман энгийн биш зан араншинтай, элдэв стандартын бус зүйл хийх гээд байдаг, энэ талаар алдартай нэгэн байв. Нэгэн үе Анжелина Жолийг дуурайхад ихээхэн цаг зориулжээ. Жоли шиг болохын тулд гоо сайхны олон мэс хагалбарт орж байв. Гадаад төрхөө өөрчлөхийн хажуугаар тэрээр нөхөр Марко Гутьерресыгаа ятган олон хүүхэд төрүүлэхээр шийджээ. Ингээд зургаан хүүхэдтэй болсон ч Сулейман дахин олон хүүхэд төрүүлж Гиннесийн дээд амжилтын эзэн болохоор шийдсэн байна.
АНУ-ын анхны окто ээж Надя үр суулгах шинэ технологийг ашиглан нийгмийг цочроохоор шийдэв. Тэр технологи нь нууц донор буюу нөхрөөсөө өөр эрчүүдийн үр хөврөлийг суулгах арга ажээ. Түүний энэ хүсэлтийг доктор Майкл Камрава хүлээн авч шууд туршилт хийн 12 үр хөврөлийг суулгажээ. Уг нь АНУ-ын хуулиар 2-оос дээш үр хөврөл суулгахыг зөвшөөрдөггүй. Гэвч Надя Сулейман кесерово хагалгаагаар найман эрүүл хүүхэд төрүүлж чаджээ. Гэвч энэ амжилт нь Гиннесийн дээд амжилтыг удаан хадгалсангүй. Энэтхэгт 11 ихэр хүүхэд төрж дээд амжилтыг нь эвджээ. Гэхдээ Сулейман найман ихэр төрүүлснийхээ дараа АНУ-даа ихээхэн алдартай болсон байна.

Амьдралыг шинээр харахыг оролдов Амьдралын ийм хүнд дарамтад орсон Надя Сулейман нөхцөл байдлаа нэг мөсөн өөрчлөх хүчийг олж чадсан юм. Тэрээр төрөлх хот Оринжид очиж амьдралаа шинээр эхлэхээр шийджээ. Тэрээр анагаахын чиглэлээр боловсрол олж авсан нь тогтвортой орлоготой болоход нь нөлөөлжээ. Шинэ асрагч-зөвлөгчийн ажилдаа тэрээр дуртай тул их шаргуу сайн ажиллаж байгаа гэнэ. Хэдэн жилийн дараа хүүхдүүд нь өсөөд эхийнхээ энэ их хичээл зүтгэлийг ойлгож, ачийг нь хариулна гэдэгт тэр итгэдэг ажээ.




