Гадаад харилцааны сайд "Хү" хамтлагийнхантай уулзжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүннү рок хэв маягаар тоглодог “Хү” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Рок хөгжмөөр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилж, Youtube-д 12 сая гаруй хандалт авна гэдэг бол бахархмаар хэрэг. Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулж, хөгжмийн зэмсэг, хувцас, гутал зэргээ маш сайхан өвөрмөц хийсэн нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна” хэмээн онцоллоо. Мөн Гадаад харилцааны яам “Хү” хамтлагийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд уран бүтээлийн амжилт хүссэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. rok bolohoor manai ardiin duunuud zunduu baigaash dee. buteel hiij amjihgui bol ardiin uugaaraa remix hii l dee. baahan devergecheed tag chig...

    0 0 Хариу бичих
  2. Монгол поп оор болд төрийн соёрхол авсан.хүннү рокд төрийн соёрхол өгхөд буруудахгүй хэдэн сая хүн үзэж байна

    0 0 Хариу бичих
  3. АМЖИЛТ ХҮСЭЕ. ГОЁ ШҮҮ.

    0 0 Хариу бичих