БНАСАУ-ын XIV сонгуулийн Ардын дээд хурлын анхдугаар бүгд хурал өчигдөр нээгджээ. Хурлаар тус улсын дээд удирдагч Ким Жон Уныг эрх барих дээд байгууллага болох Төрийн зөвлөлийн даргын албан тушаалд улиран сонгосон тухай БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хурлаар мөн Цой Рён Хэгийг Төрийн зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар, Ким Же Рёнг засгийн газрын ерөнхий сайдаар тус тус сонгожээ.