Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөрийг хэлэлцжээ

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэхээр болсныг гишүүдэд танилцуулсан байна.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, тус яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөлд зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг гурав болгон нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр нь салгах, төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг нь нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн” гэлээ.

Мөн зээл авсантай холбогдуулан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сангаас олгосон зээлийн даатгалыг нарийвчлах, цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулах, эцсийн шатны сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгох, онооны системээр дүгнэх, зээлд хамрагдахгүй байх тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна.  

Гишүүдийн зүгээс 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЖДҮчин хулгайч нар юу хийхэв? 20 онд та нарыг орвонгоор чинь өөрчилнөө. 4 жил юу ч хийсэнгүй татвар л нэмэх шив дээ. Та нараас болж приус машины үнэ 7-8 сая төгрөгөөр нэмэгдсэн. Муу хар гайнууд. Нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй нэг ч айлийн эдийн засаг дээшилсэнгүй нэг ч хүн ажлын байраар хангагдсангүй.

    0 0 Хариу бичих
  2. ed nariin baigaa tsai ch dee! Yamar oligtoi yum hiiv gej dee.Oorsodiinhoo erh ashigt niitsuulj huuli,tosol bolovsruulan bataldag ni negent il bolson asuudal. Garah ur dagvariig ni harahaas oor songolt ard irgeded baihgui sh dee. Huvi zayataigaa tur ch bolov evlerch baihaas doo

    0 0 Хариу бичих